Онолбаатарын Анужин
09 сарын 24, 2026
ХААН Банк гадаад худалдааны бизнес эрхэлдэг харилцагч байгууллагуудадаа зориулан “Худалдааны санхүүжилт: Боломжууд ба шийдлүүд” сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.Сургалтаар гадаад худалдаанд тулгардаг гол эрсдэлүүд, тэдгээрийг бууруулах шийдэл, худалдааны төлбөрийн хэлбэрүүд болон холбогдох олон улсын дүрэм, стандартуудын тухай цогц мэдээлэл хүргэж,олон улсын худалдааны аккредитив, гадаад баталгаа болон худалдааг санхүүжүүлэх төрөл бүрийн шийдлүүд, тэдгээрийг бизнестээ үр өгөөжтэй нийцүүлэх талаар танилцууллаа.

Мөн ХААН Банкны худалдааны санхүүжилтийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, давуу тал болон хэрэглээг бодит жишээ, зөвлөмжөөр тайлбарлаж, оролцогчид кейс дээр багаар ажиллан, салбар болон худалдааны онцлогт тохирсон санхүүгийн шийдлүүдийг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

ХААН Банк харилцагчдынхаа олон улсын худалдааны тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, санхүүгийн тохиромжтой шийдлийг сонгон ашиглахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү сургалтыг жил бүр зохион байгуулж ирсэн билээ.

Экспортлогчдод олон улсын зах зээлд гарах шинэ боломж
Ташрамд дурдахад ХААН Банк энэ сард Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай Баталгаажуулагч банкны гэрээ (CBA) байгуулж, тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас анх удаа экспортын аккредитивт давхар баталгаажуулагч банкаар оролцох боломжтой болсон. Ингэснээр ХААН Банк нь ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт хамрагддаг 100 гаруй улсын 800 гаруй банк, санхүүгийн байгууллагатай холбоотой худалдааны аккредитив, баталгаа зэрэг төлбөрийн хэрэгслүүдэд давхар баталгаажуулалт хийж, төлбөрийн баталгаа гаргах боломжтой болж буй.Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын экспортлогч аж ахуйн нэгжүүдэд олон улсын худалдан авагч, бизнесийн түншүүдтэй илүү найдвартай төлбөрийн нөхцөлөөр хамтран ажиллах, худалдааны төлбөр болон гүйцэтгэлтэй холбоотой эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой юм.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.