Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой уулзаж, Орлогод нийцсэн орон сууц барих асуудлаар хэлэлцлээ.

Орлогод нийцсэн орон сууц барих төслийн хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны 25 сая ам.долларын санхүүжилтээр 700 айлын орон сууц барих ажлыг яаралтай эхлүүлэхээр боллоо.

Уг төслийн бүтээн байгуулалтын байршлын талаар хоёр тал санал солилцоод Ханын материал  орчимд байх нь илүү тохиромжтой хэмээн санал нэгдэв.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс