Хайр дурлалын асуудлуудтай нүүр тулсан хүмүүс амьд харилцааны ач холбогдлыг ойлгодог. Харамсалтай нь хосуудын дийлэнх нь харилцаа холбоо, хамт өнгөрөөх чанарта цагийн хэмжээгээ нэмэхийг хүссээр байна. Энэ нь нөгөөтэйгүүр амьд харилцаа үгүйлэгдэж буйн илрэл юм. 

Сүүлд хийсэн судалгаагаар хосуудын гуравны нэг нь хайртай хүнтэйгээ ярилцах хүсэлтэй байдгийг тогтоожээ. Тодруулбал, 10 хосын нэг нь хоорондоо харилцаа муутай байдаг гэж үзсэн бол 15 хувь нь хайртай хүнээсээ илүү сошиал медиа дахь одуудтай харилцаатай байдгаа хэлсэн байна. 

Хосуудын гуравны нэг нь хостойгоо Whatsapp, Facetime-аар илүү идэвхтэй холбогддог, харин уулзсан үедээ ярилцахаас илүү утсаа оролдож, зурагт үзэж цагийг өнгөрөөдөг гэж хариулжээ. 2000 хосыг хамруулсан судалгааны дүгнэлтэд хосууд өдрийн нэг цаг 10 минутыг л харилцаж өнгөрөөдөг тухай бичсэн байна. 

Хамт өнгөрөөх чанартай цагаа нэмэгдүүлэх нэг арга бол оройн хоолоо зурагт үзэлгүй, утас оролдолгүй идэх гэж мэргэжилтнүүд зөвлөлөө. Оройн хоолоо хамт идэхэд хосын, мөн өсвөр насны хүүхэд, эцэг, эхийн харилцаа илт сайжирдаг аж.