Монгол Улсын Засгийн газраас 241.962 иргэнд хүнсний эрхийн бичгийг бүрэн олгож дууслаа. Ингэхдээ Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор бага орлоготой ядуу өрхийн гишүүдэд хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, төлбөр тооцоог зохицуулжээ.

Хүнсний талон нь өрхийн гишүүдийн тухайн сарын хүнсний хэрэгцээг хангахад зориулсан төлбөрийн нэгжийг төлөөлөх үнэт цаас гэгддэг бөгөөд сум, хорооны нийгмийн ажилтан журмын дагуу тусламж шаардлагатай өрхөд хувийн хэрэг нээж өрхийн гишүүдэд хүнсний талон олгосон талаарх бичилт хийдэг байна.

Энэ удаагийн дүнг нийслэлийн хэмжээнд авч үзвэл СХД хамгийн их буюу 30619 хүн хүнсний талон авчээ. Араас нь БЗД 14355 хүний тоогоороо удаалжээ. Аймгуудын хувьд Баян-Өлгий аймаг 2532 өрхийн нийт 14651 хүн хүнсний талон авсан байна. Мөн Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод зэрэг аймгууд хүнсний эрхийн бичиг авсан иргэдийнхээ тоогоор тэргүүлжээ.

Хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдан авax журам

       10.1.Хүнсиий дэлгүүр нь жагсаалтад бүртгэлтэй өрхийн тэргүүлэгч болон түүний эхнэр, эсхүл итгэмжлэгдсэн өрхийн гишүүний бичиг баримтыг үндэслэн хүнсний талоноор энэхүү журмыг баталсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүнийг cap тутам олгоно.

      10.2.Хүнсний дэлгүүр нь эруул ахуй, чанар, аюулгуй байдлын баталгааг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг гэрээ байгуулснаас хойш зах зээлийн дундаж үнээр худалдана.

      10.3.Хуурамч хүнсний талоноор бүтээгдэхүүн худалдсан, хүнсний талоныг өөрийн буруутай үйл ажиллагаанаас үрэгдүүлсэн тохиолдолд төлбөрийг тухайн дэлгүүрт олгохгүй.

       10.4.Хүнсний талоноор архи, согтууруулах ундаа, тамхи, ахуйн бараа худалдах, худалдан авахыг хориглоно.