“Монгол дахь буддын сүм хийд, туурь"-ийн газрын зургийн нээлт өнөөдөр боллоо. Тус газрын зургийг Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Монгол уламжлал академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв хамтран бүтээжээ. Газрын зурагт 1937 оноос өмнө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан буддын сүм, хийд, туурийн байршил бүхий 1480 цэгийг тэмдэглэсэн байна.