Үндэсний их баяр наадмын нээлт болон бөхийн барилдааны 6,7 дугаар секцийн 1200 ширхэг тасалбарыг 2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд 12:00 цагаас эхлэн https://eservice.ulaanbaatar.mn  сайтаар онлайнаар худалдаалж эхэллээ. 

Tасалбар захиалах заавартай танилцана уу.

ИнгэхдээТөв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг цахимаар борлуулахаар шийдвэрлэсэн байна. 

2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд 12:00 цагаас https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар хандан иргэд баяр наадмын тасалбарын төлбөрийг онлайнаар төлж худалдан авах боломжтой юм.

Харин НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр биечлэн очих иргэдэд тасалбарыг "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулж олгоно. Ингэснээр нэг хүн олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах  бөгөөд онлайнаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахимжуулжээ.