Дата сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой #KnimeDataTalks коммунити нь Knime компаниас зарладаг Дэлхийн орон орны датачид цуглан шинэ содон мэдээллийг хуваалцдаг уулзалт байдаг. 

Knime нь дата аналитик, машин сургалт (Machine learning), Deep learning, time series analytics, XAI, phyton зэргийг ашиглах боломжтой сервертэйгээ цогц систем санал болгодог. Эдгээр сонирхолтой модулиудын дэлхийн чиг хандлага, шинэ шийдлүүдийг энэхүү онлайн коммунити дээр танилцуулна.


Knime Data Talksонлайн зохион байгуулалт нь Онлайн уулзалтыг шинэ түвшинд гаргахаар зохион байгуулагдаж буй. Яг л бодит эвенттэй адил үндсэн илтгэлийн онлайн өрөө, Booth буюу орон орноос оролцогчдын тусдаа ярилцах өрөө, хэлэлцүүлэг, танилцуулга branding хэсгүүдтэй. 


Түүнчлэн оролцогч бүр видео тоглоом шиг өөрийн аватараа үүсгэж орох нь энэхүү эвентийн хамгийн сонирхолтой интерактив хэсэг болно. 


Энэ удаа Knime Монгол дахь албан ёсны түнш Novelsoft компаниас Монгол Booth гаргаж оролцож буйгаараа мөн онцлог аж.



Онлайн эвентэд оролцоход анхаарах зөвлөмж



  • Одоогийн түвшинд Knime шийдлийг хэрхэн сайн ашиглах талаар туршлага хуваалцах.
  •  Хэлэлцүүлэгт асуулт хариултад идэвхтэй оролцох. Өөрийн аватараа сонирхолтой байдлаар үүсгэх. 
  • Монголын Booth-ээр зочлон монгол оролцогчид нартайгаа хамтран ярилцах. 
  • Бусад орны Booth-р зочлон дата сонирхогчдын туршлага, тэдгээрийн түвшинтэй танилцах.


Онлайн уулзалтын хөтөлбөр



  • Learn Session: Коммунитигийн хамгийн эхний хэсэг дээр дурдсан шинэ шийдлүүдийг танилцуулна.
  • ExploreSession: Энэхүү хэсэгт орон орноос орж буй Booth -дээр онлайнаар нэгдэж орон орны Deep learning, data analytic, machine learning туршлагуудтай танилцах боломжтой. 
  • ExchangeSession: Workflow үүсгэх туршлага, Knime дээрх Phyton, R, excel дата интеграци болон бусад төрлийн мэдээллүүдийн талаар ноу хау, санаануудаа солилцох боломжтой.


Эвент болох өдөр: Маргааш буюу 7 сарын 7 нд болно. Монголын цагаар 4PM-7PM цагт болно. 

Бүртгүүлэх: энд дарж



Knime дата аналитикийн шийдлийн Монгол дахь албан ёсны түнш Novelsoftкомпани датачдын коммунити, дата сонирхогчидтой хамтран ажиллахдаа таатай байх болно.