Дотоодын их, дээд сургуульд төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн иргэдийг зээлээ эргүүлэн төлж, дипломоо авахыг Боловсролын зээлийн сангаас санууллаа.

Энэ тухай Боловсролын зээлийн сан,

"Та зээлээ эргүүлэн төлж дараагийн суралцах дүү нартаа боломж олгоно уу!! Бид цаашдаа дипломоо аваагүй иргэдийг олон нийтэд зарлах болно" гэж мэдэгдсэн байна.

Тухайлбал, 1993-2016 онд Төрийн сангийн санхүүжилтээр дотоодын их, дээд сургуулиудад “хөнгөлөлттэй зээл”-ээр суралцаж, төгссөн төгсөгчид иргэний үүргээ биелүүлж дипломоо авахыг сануулжээ.

Тухайн иргэд зээлээ эргүүлэн төлснөөр дараагийн оюутнууд Боловсролын сангийн зээлээр суралцах боломж бүрдэх аж.

Боловсролын зээлийн сангаар суралцаж төгссөн иргэд дипломоо авахдаа Төрийн сангийн дараах дансанд төлбөрийн үлдэгдлээ хийж төлөх шаардлагатай.

Төрийн сангийн дансны дугаар: 100 900 000 710

Дансны нэр: Боловсролын зээлийн сан

Гүйлгээний утга: Регистрийн дугаар, утасны дугаар, төгссөн сургуулиа бичих юм.