УЕПГ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгийн талаар мэдээллээ. 

Мансууруулах бодистой холбоотой 174 хэрэгт прокурорын байгууллагаас хяналт тавьж, 80 хэрэгт буюу 66.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар буурчээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдыг насны бүлгээр ангилж үзвэл:


  • 2.2 хувь нь 17 хүртэл,
  • 67.4 хувь нь 18-30,
  • 30 хувь нь 31-44,
  • 3.4 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна. 


Гэмт хэрэгт холбогдочдын  89.3 хувь нь эрэгтэй, 77.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс гэж тогтоогджээ.