2020 оны зургаадугаар сарын 08-14-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхээр гэнэтийн аваар осол, байж болох бүхий л аюулаас өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалахыг зөвлөж байна. Хайр сэтгэлийн асуудлыг амжилттайгаар шийдвэрлэх боломж гарна. Та бусдад зааж сургах дуртай чадвар чинь багагүй хэмжээний орлого авчрах болно. Ойр дотнын болон хамтрагчтайгаа эелдэг зөөлөн харьцаарай. Таны ажлын түнш тань санаанд оромгүйгээр танд сэтгэлээ илчилж магадгүй. Гэнэтийн зүйлийг огцом хүлээж авах хэрэггүй. 

Долоо хоногийн дундуур хэний ч санаанд оромгүй даруу нэгэн маш боломжийн, маш их ашиг авч болохуйц саналыг гаргаснаар бүх хүнийг гайхшруулна. Хэрвээ таны тайван байдал алдагдаж буй мэт санагдвал хайр дурлалын асуудалдаа анхаарлаа хандуул. Өөрийнхөө мэдрэмжид найдвал өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ олж авах болно. Харин долоо хоногийн сүүлээр ганц бие хүмүүс амрагийн асуудлаар хөөцөлдөх нь тийм ч амжилттай биш, цагийн гарз болж мэднэ.


Үхэр

Долоо хоногийн эхээр мэргэжлийн хүрээний ажил төрлүүд дээд зэргийн сахилга бат, зохион байгуулалтыг шаардаж байна. Амьдралд итгэх итгэлээ алдахуйц сэтгэл тавгүйтэж айдас түгшүүрт автаж болзошгүй. Ахмад настнууд болон аав ээждээ өөрийн халамж анхаарлыг мэдрүүлж өөрийгөө үнэлүүлнэ. Аялал зугаалга цэвэр агаарт алхах нь таны эрүүл мэнд сэтгэл санааг өргөж өгөх болно. Мартагдсан холбоо болон алга болсон эд зүйлсээ хайхад таатай. 

Долоо хоногийн дундуур нэр хүнд тань өсөж, олны таашаал хүртэнэ. Өөрт байгаа эерэг энергийг алдалгүй тогтоон барьж байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс хүүхдийнхээ амжилтаар бахархах болно. Өөрийгөө улам хөгжүүлэх талын ямар нэгэн үйл хийгээрэй. Хайр сэтгэлийн талдээр бүхнээс илүү аз жаргалтай байна. Бүтээл туурвих нь агуу их баяр бахдал, хүссэн үр дүнг авчирна. 

Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд ямар нэгэн томоохон өөрчлөлт орж магадгүй. Шилжин суурьших эсвэл тавилга эд хогшлынхоо байрыг солих цаашлаад амьдарч буй орчноо солих зэрэг байж болно


Хамтатгах

Долоо хоногийн эхээр худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс бага зэргийн бэрхшээлийг даван туулах шаардлага гарна. Гэвч шантрах хэрэггүй. Амьдралын идэвх муутай эрчүүдийн хувьд хийхээр сэдсэн ажил нь буруудаж дотнын хүмүүсийн зэмлэлийг хүртэнэ. Ажил хэрэгтэй холбоотой шийдвэрлэх асуудлаа ганцаар шийдсэний хэрэггүй. Түнштэйгээ сайтар зөвлөлдөж шийдвэр гаргаарай. 

Долоо хоногийн дундуур санхүүгийн таатай нөхцөл үүсэж хүсэн хүлээсэн зүйлээ худалдан авах боломж гарна. Хайртай хүнээ баярлуулах ямар нэгэн зүйл бодож ол. Хэрэв үл ойлголцол үүсэж харилцаа тааруу байгаа бол түүнийгээ засах сайхан боломж юм. Таны биеэ авч явах байдал, өөдрөг үзэл, бусдыг татах чадвар нь ажил хэргийн түнш болон хамтрагчдыг улам ихээр нэмэгдүүлнэ. 

Долоо хоногийн сүүлээр амьдралд тань чухал нөлөө үзүүлж болохуйц шийдвэрийг гэр бүлийнхэнтэйгээ сайтар зөвлөлдөж байж шийдээрэй. Хэн нэгэнд алдаатай мэдээлэл хүргэхээс зайлсхий. Үүнээс болж та бусдын амьдралд томоохон төвөг учруулж ч болзошгүй.


Мэлхий

Долоо хоногийн эхээр та өөртөө итгэлтэй, биеэ тоосон сагсуу зангаа дарж тархи оюунаа илүү их ажиллуулж бүхий л боломж бололцоогоо судлан ямар нэгэн дүн шинжилгээ хийн, шинийг сэтгэж сайн ажиллавал үүссэн хямралыг амжилттай давж чадна гэдгийг од гараг танд зөвлөж байна. Хийсэн бүтээсэн болгоноо үнэлүүлэх, өөрийнхөө чадварыг таниулах зэргээр ажилдаа нэр хүнд байр сууриа дээшлүүлнэ. Агаарын даралтын нөлөөгөөр бие тавгүйтэх, сэтгэл санаа тогтворгүй байдал үүсэж мэднэ. 

Долоо хоногийн дундуур шалтгаангүй гомдоллох, хардаж сэрдэх, сэжиглэх зэрэг нь хамтрагчийнхаа дургүйцлийг хүргэж харилцаагаа муутгах шалтгаан болж магадгүй. Гэр бүл дотнын хүмүүсийн хүрээнд бага хэмжээний баяр тэмдэглэж, аз жаргалыг авчирна. Танд зорилгодоо хүрэхэд нөлөөлж болохуйц таатай мэдээ ирж магадгүй. Үүнээс болж төлөвлөгөөт ажлаа өөрчлөх хэрэггүй. 

Харин долоо хоногийн сүүлээр таны гэрлэн бүрхүүл муудсан учир та аливаа аз сорьсон ажил, хүнд хүчир зүйлээс холуур байхыг зөвлөж байна. Мөн хэн нэгэнтэй муудалцах, сөргөлдөх тохиолдолд танд ирэх сөрөг буулт нь маш их байх болно.


Арслан

Долоо хоногийн эхээр олон төрлийн хурал цуглаан, арга хэмжээ зохиогдоно. Гэвч танд тусламж дэмжлэг ирнэ гэж найдах хэрэггүй. Ихэнх хүмүүс авьяас чадвараа гайхуулж нэр төртэй, алдартай хүмүүстэй мөр зэрэгцэн хамтран ажиллах таатай боломж гарч ирнэ. Аливаа уулзалт болон холбоо харилцаа нь ойрын хугацаанд мэдэгдэхүйц үр дүнг авчирна. Хэн нэгний гаргасан алдаа нь хавь ойрын бүхий л хүнд хүндээр тусахаас гадна энд та ч мөн хамаарагдана. Ажил хэргийн хамтрагчтайгаа зүй бусаар харьцахаас сэргийл. Хэрэв та гаргасан төлөвлөгөөндөө итгэлтэй, тэр нь ирээдүйг гэрэлтүүлэхээр найдвартай санагдаж л байгаа бол түргэн шуурхай хэрэгжүүлж хамтран ажиллах түншүүдтэйгээ тохиролцоогоо хий. Хувийн болон нийтийн ашиг сонирхлын хоорондын тэнцвэрийг барих шаардлага гарна. Өөрөө өөрийгөө хянах нь хариуцлагатай, итгэлтэй, хүндтэй байхад тань гол үүрэг гүйцэтгэнэ. 

Долоо хоногийн сүүлээр цэвэр агаарт гарч, аялал хийж сэтгэл санаагаа сэргээж, алжаал ядаргаагаа тайлах боломжийг өөртөө болон ар гэрийнхэндээ гаргаж өгөөрэй.


Охин

Долоо хоногийн эхээр бизнесийн хүрээнд ашигтай санал, төсөл хөтөлбөрийн талаар нухацтай яригдана. Дээд хүчний дэмжлэг тусламжийг мэдрэх болно. Таны үзэл бодолд нөлөөлөхүйц шинэ санаа төрж болзошгүй юм. Хувийн асуудлаас болж гарах зардал нь ихээхэн хүндрэл дагуулж нэг хэсэгтээ мөнгөний гачигдал үүсгэж магадгүй. Энэ нь амьдралыг тань өөрчилж болох чухал зүйл тул сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байхыг зөвлөж байна. 

Долоо хоногийн дундуур хамтрагч болон гаднын байгууллагын эсвэл үйлчлүүлэгчтэйгээ харилцах харьцаанд бага зэргийн асуудал гарч мэднэ. Эрүүл мэнд, бие организмдоо анхаарал тавьж эрүүл хоол, эко хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Амьдралаа дээшлүүлэх бүхий л боломжийг ашиглахыг зөвлөж байна. Эрчүүдийн хувьд долоо хоногийн сүүлийн өдөр маш чухал төдийгүй өөрийн үүрэг хариуцлагаа дээд зэргээр мэдэрнэ.


Жинлүүр

Долоо хоногийн эхээр мөнгө санхүүгийн хувьд орлого арвинтай ажлын амжилт арвинтай, таатай долоо хоногийг эхлүүлж байна. Ажилд гарсан өөрчлөлт нь хувийн амьдралд тань бас ихээхэн нөлөөлөх болно. Хамтрагчтайгаа маш таатай харилцааг үргэлжлүүлнэ. Ажлаа солих, албан тушаал горилох зэрэг нь одоохондоо тохиромжгүй байна. Зарим нэг муу зуршлаа засчихвал та хамт олны дунд ихээхэн нэр хүндтэй нэгэн болно. Хийж буй ажлаасаа урам авч дараагийн ажилдаа итгэл төгс хандана. 

Долоо хоногийн дундуур бусдын асуудлаас хол хөндий байж аливаа таагүй зүйлийг өөртөө дуудах хэрэггүй. Жижиг сажиг асуудлыг дэвэргэх хэрэггүй. Амьдралдаа хэн нэгнийг шинээр оруулж ирэх гэж байгаа бол үнэн төрхөө, бодит амьдралаа далдлах хэрэггүй. Хувь заяандаа итгэн өөрийнхөөрөө амьдар. 

Долоо хоногийн сүүлээр ганц бие хүмүүс хайр дурлалдаа итгэл төгс байж чадахгүй шаналах ч сэтгэл гутрал, уйтгар гуниг танд илүүц юм.


Хилэнц

Долоо хоногийн эхэнд таны хувьд шинэ эрин үе эхэлж байна гэж ойлгож болно. Та ирээдүйн их амжилтын төлөө зарим жижиг асуудалд толгой гудайх хэрэггүй гэдгийг санаарай. Ажил хэргийн хувьд өөрийн хэрэгжүүлэх гэж буй ажилдаа хэний ч санаанд оромгүй олныг гайхшруулсан төлөвлөгөө гаргаж чадаж байж хөрөнгө оруулалт, томоохон түншийн анхааралд өртөх болно. Амьдралын сайн муу бүхий л сорилтууд таныг тойрохгүй. Хувь заяаны сорилтыг зөвхөн та өөрийн хүч, хөдөлмөрөөр даван туулж чаддаг хүн. Эрчүүдийн хувьд бүхий л салбарт өөрийн хүчээ үзэх тохиромжтой цаг үе иржээ. 

Долоо хоногийн дундуур зарим хүмүүсийн эрүүл мэнд доройтож, архаг өвчин сэдрэх аюултай тул хоол унднаас эхлээд өөрийн хэрэглэж байгаа бүхий л зүйлдээ болгоомжтой хандаарай. 

Харин долоо хоногийн сүүлээр гэр бүлийн хүрээнд бяцхан баяр тэмдэглэж мартагдахааргүй дурсамжийг бүтээ. Бүхий л эерэг, хайр дүүрэн ертөнцөө удаан хадгалахыг хичээгээрэй.


Нум

Долоо хоногийн эхээр сэтгэл хөдлөлдөө автан томоохон худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Сүүлд нь харамсах явдал гаргахгүйн тулд дэргэдэх хүнийхээ үгийг сайн сонс, тунгаа, бод. Дуртай зүйлээсээ болж хийж буй ажлаа цалгардуулж болохгүй. Танд өнөөдрийн ажил үүрэг тань нэлээд чухал тул ялихгүй зүйлээс болж алдаа гаргахад хүргэх хэрэггүй. Хэн нэгэнтэй хурдан дотносдог зан тань таныг буруу хүнтэй нөхөрлөхөд хүргэж болзошгүй. Хуучин харилцаа холбоо тань сэргэж та эртний дурсамжаа сэргээж магадгүй. 

Долоо хоногийн дундуур эрчүүдийг сонирхолтой уулзалт хүлээж байна. Та өөрийн азгүйдлийг ойр дотнын хүмүүст нөмөргөх хэрэггүй. Хайр дурлалын адармаатай асуудалд орооцолдохоос зайлсхий. Таныг хуурч мэхэлж байж мэдэх тул уулзаж буй хүнээ сайтар судлаарай. 

Долоо хоногийн сүүлээр хувь заяа таны хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийг тань шалгаж магадгүй. Та өөрийн амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа бол нарийн төлөвлөгөө гаргаж өөрийгөө маш завгүй байлга. Түүнийхээ төлөө уйгагүй тэмцэж элдэв дэл сул зүйлээс хол байхыг зөвлөж байна.


Матар

Долоо хоногийн эхээр уран бүтээл болон шинжлэх ухааны ажилд тааламжтай сайн байна. Эрчүүд үг яриагаа анхаарч бусадтай харилцахдаа өндөр дуугаар ярих, хэн нэгнийг зандчихаас зайлсхий. Залуус хэн нэгэнд өөрийгөө таниулах гэж байгаа бол даруу төлөв байдлыг гол шугам болгож өөрийн чин үнэнч зангаа харуулахыг хичээ. Санхүүгийн буруу зөрүү мэдээлэл, худал хуурмаг байдал үүсч болзошгүй. 

Долоо хоногийн дундуур уран бүтээлчдийн хувьд бүтээл арвинтай байна. Шинээр эхлүүлэх ажил тань их мөнгөнөөс шалтгаалан түр хойшлогдоход хүрч болзошгүй. Ойр дотнын хүмүүсийн тань нэг таныг маш ихээр баярлуулж таны хувьд ойрын хугацаанд тохиолдоогүй гэнэтийн сайхан зүйл байх болно. Бусдын нөлөөнд автахдаа амархан хүмүүсийн хувьд долоо хоногийн сүүлээр ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийснээр томоохон алдагдалд орно. Дотоод сэтгэлээ чагнаж бодож тунгаан амьдралаа шинээр төлөвлөөрэй.


Хумх

Долоо хоногийн эхээр хөдөлмөр хамгааллаа сайтар хангаагүйгээс үүдэлтэй ямар нэгэн үйлдвэрлэлийн осол, бэртэл гэмтэл авч мэдэх тул сонор сэрэмжтэй байхыг сануулж байна. Таны бизнесийн санаа энэ удаад амжилт дагуулах нь тодорхой. Гэхдээ амжилтандаа хэт эрдэж бардах хэрэггүй. Арилжаа наймаа болон мөнгө санхүүтэй холбоотой үйл ажиллагаа, томилолт уулзалтыг хойшлуулсан нь дээр. Сонирхсон ажилдаа бүтээлчээр хандах нь таныг нэг шинэ түвшинд авчирна. 

Долоо хоногийн дундуур түнш байгууллагын хүмүүсийн дундаас хуурч мэхэлсэн, явуургүй ажиллагаа хийж мэднэ. Таны итгэмтгий гэнэн занг тань овжин зальхай нэг нь ашиглаж таныг асуудалд оруулж мэдэх юм. Зарим эрчүүд ажилгүй удсанаасаа болж хэн дуудна тэр хүн рүү очих, хаашаа л бол хаашаа хийсчих мэт тогтворгүй байна. 

Харин долоо хоногийн сүүлээр хань ижил үр хүүхдүүддээ анхаарал халамж тавихаа бүү мартаарай. Тэд таны тусламж, халуун дулаан харьцаагаа үгүйлж байна.


Загас

Долоо хоногийн эхээр алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд тасралтгүйгээр ажиллана. Үүний үр дүнд товлосон хугацаанаасаа эрт ажлаа амжуулна. Ямар ч ажил хийсэн төгсгөлийг нь харахаасаа илүүтэй одоо хэрхэн чанартай гүйцэтгэх вэ гэдгээ түрүүлж харж байхыг зөвлөж байна. Та санаанд ч оромгүй байдлаас болж өрсөлдөгчдөө бүхнээ булаалгахад хүрчээ. Гэвч энэ бол цаг хугацааны л асуудал. 

Долоо хоногийн дундуур томоохон арга хэмжээнд очих, бүтэн итгэлийг нь олж аваагүй хүмүүстэй уулзах зэрэг нь таны хувьд гэнэтийн бас эрсдэлтэй ажлуудын нэг байх бололтой. Бүх эргэлзээ тээнэгэлзээгээ орхиж, өөрийнхөө хүсэл зорилгод итгэн урагшаа зүтгээрэй. Амьдралын эрч хүч нэлээд доод цэгтээ байгаа тул аливаа эрсдэлтэй ажил, хүнд хүчир зүйл, аюул ослоос өөрийгөө хамгаалахыг зөвлөж байна. 

Долоо хоногийн сүүлээр дотнын хүмүүстэй муудалцах, санал зөрөлдөх явдал тохиолдож магадгүй. Эрчүүдийн толгойд олон янзын бодол эргэлдэж амьдралын нарийн ширийн асуудлаа хэрхэн зохицуулах, амьдралаа авч явах тал дээр нухацтай бодох цаг ирж.