Оршин суух хаягийн зөрчилтэй өрх, иргэдэд хүнсний тусламж үзүүлэхээр боллоо

Х.Оргил
12 сарын 03, 2020

Нийслэлд оршин суух хаягийн зөрчилтэй өрх, иргэдэд хүнсний тусламж үзүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Баярчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар эхлүүллээ.

Энэ хүрээнд оршин суух хаягийн зөрчилтэй 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлэх юм.

Хүнсний багцыг зорилтот бүлгийн айл өрхүүдэд тараах ажлыг тухайн дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон хороодын хэсгийн ахлагч нар эрүүл ахуй, халдваргүйн горимыг бүрэн сахиж зохион байгуулна. 

 

Холбоотой сэдвүүд

оушхб хот2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.