Оскарын шагналт жүжигчин Рами Малек James Bond цувралын дараагийн ангид дайсны дүр бүтээхээр болсон. Гэвч нэгэн болзолтойгоор зөвшөөрсөн нь дайсан ямар нэг шашин шүтлэг, үзэл суртлын туйлшралд автаагүй байх ёстой аж. 

Рами “Би найруулагчКэри Фукунагадаа “Дайсан маань шашин шүтлэг, үзэл сурталд үндэслэсэн терроризмын шинжтэй үйлдэл хийхгүй шүү” гэж хэлсэн” хэмээн Английн The Daily Mirror сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн “Би хүмүүсийг ийм зүйлээр хөгжөөхийг хүсэхгүй байна. Намайг тийм зорилгоор сонгосон бол шийдвэрээ өөрчлөөрэй. Мэдээж энэ бол гайхалтай дүр, миний сэтгэл их догдолж байгаа. Гэхдээ Кэритэй ярилцах зайлшгүй шаардлагатай асуудал байсан юм. Гэтэл Кэри өөр хараа чигтэй байсан. Тэр үнэхээр өөр ертөнцийн террорист бололтой шүү.” гэсэн юм. 

Америк, Египет гаралтай Рами Малек Бондын 25 дахь ангийн зураг авалтад орж буй. Түүний дүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч технологийн өндөр чадвартай бөгөөд тэтгэвэртээ гарсан Бондыг ажилдаа эргэж орохоос өөр аргагүй болгодог гэв. 

Өмнөх ангийн Дэниел Крейг Бондын дүрээр, мөн Бен Уишоу, Леа Сейду, Наоми Харрис болон Ральф Файнс нар эргэн ирэх төлөвтэй байгаа ажээ.