Аргын тооллын 5 сарын 31, Сумъяа гараг. Билгийн тооллын 20, Яруу эгшигт одтой, шарагчин туулай өдөр.Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливааүйлийг хийхэд эерэг сайн. 

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найрхурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагынсуудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөөгаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.