Peak.mn
04 сарын 24, 2026
Оюутан, залуусын санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой Монголбанк-ны “Сургагч-оюутан багш” хөтөлбөр албан ёсоор эхэллээ.
Тус хөтөлбөрт мэргэжил харгалзахгүйгээр 20 гаруй их, дээд сургуулийн 200 орчим оюутан хамрагдаж байна. Оролцогчид санхүү, эдийн засгийн анхан шатны мэдлэг эзэмшихээс гадна сургалтын арга зүйд суралцаж, цаашид өөрийн сургууль болон үе тэнгийнхэндээ мэдлэг түгээх чиглэлээр ажиллах юм.
Хөтөлбөрийн нээлтэд Монголбанкны Санхүүгийн боловсрол, харилцааны газрын захирал М.Тэлмүүнсайхан оролцож, зорилго, хэрэгжилтийн талаар танилцуулсан байна. Эхний сургалтыг тус газрын ахлах эдийн засагч Д.Баттуул удирдан явуулж, төв банкны чиг үүрэг болон сургалтын арга зүйн талаар оролцогчдод мэдээлэл өгчээ.

Нээлтийн өдрийн сургалтад 100 гаруй оюутан оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Хөтөлбөрийг танхимын болон цахим хэлбэрээр, онол-практик хослуулан үе шаттай зохион байгуулах бөгөөд оролцогчид дараах чиглэлээр мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжтой:
Мөн оролцогчид бодит кейс дээр ажиллах замаар туршлага хуримтлуулах давуу талтай.
Хөтөлбөрт хамрагдах бүртгэл нээлттэй үргэлжилж байгаа бөгөөд оюутнууд овог нэр, сургууль, холбоо барих утсаа battuul.d@mongolbank.mn хаягаар илгээж бүртгүүлэх боломжтой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.