Ши-Цү хэмээх гөлөг нь өвөрмөц байрлалаар унтдаг аж. Эзэн нь түүний зургийг сошиалд байрлуулсан нь олны анхаарлыг татаж, хайрыг булаажээ. 

Энэхүү эгдүүтэй гөлөг нь хүн шиг ар нуруугаараа унтдаг ба эзэн нь түүнийг унтаж байхад зургийг нь авч баримтжуулсан байна. Гөлөгний эзэн Филиппиний иргэн Женесс Куа өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк дэх “Филиппиний нохойнд дурлагч”-ийн групт зургийг нийтлэжээ. 

Түүний оруулсан зургууд богино хугацаанд сошиалаар тархаж, зарим хүн photoshop ашиглан Paningning (гөлөгний нэр)-ийн зургийг хөгжилтэй маягаар өөрчилжээ. Тэдгээрээс супер баатрын имиж нь хамгийн шилдэг бөгөөд хөгжилтэй нь байсан аж.