Х.Оргил
12 сарын 06, 2019
Санхүүгийн зохицуулах хорооноос Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх мэдэгдлийг өөрийн зохицуулалтын салбарын нийт мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд хүргүүлэхийн зэрэгцээ өөрийн цахим хуудаст байршуулжээ.
Энэхүү мэдэгдэлд мэдээлэх үүрэгтэй этгээд дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой сэжигтэй гүйлгээ, улс төрд нөлөө бүхий этгээдийн гүйлгээ, 20 сая төгрөгөөс дээш мөнгөн дүн бүхий гүйлгээ зэргийг цаг хугацаанд нь мэдээлэх, дотоод хяналтын хөтөлбөр, холбогдох журмуудыг боловсруулан ажиллах болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл, мөн төрийн холбогдох байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.
Мөнгө угаах, терроризмтой тэмцэхэд санхүүгийн салбарынхны гол аргачлал болох комплеансын үйл ажиллагаа буюу хэрэглэгчээ таних нь манай улсад чухал ажил юм.
Хоёр жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хороонд 20 сая ба түүнээс дээших гүйлгээний талаар 14,000 мэдээлэл ирсэн бол өнгөрсөн онд 26,000 болж нэмэгдсэн байдаг. Тиймээс Монгол Улс FATF-ийн төрлийн байгууллага болох APG (Ази, Номхон далайн бүсийн бүлэг)-ийн шаардлагуудыг биелүүлэх хүрээнд дээрх шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.