Б.Баясгалан
11 сарын 26, 2020
Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотоос орон нутаг руу болон орон нутгаас Улаанбаатар руу буцах иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс явуулах шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батлууллаа.
Коронавируст цар тахлын тархалттай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан зорчигч тээврийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулах юм.
Түр журам нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх бөгөөд бүх шатны төрийн байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дагаж мөрдөх юм.
Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах тус түр журмыг хүргэж байна. /ЭНД дарж файлаар нь үзнэ үү./
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.