Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байна. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлсөн.

Тэгвэл уг арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулахаар нэгдсэн судалгааг гаргаад байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Эхний ээлжид Баянгол дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 4, Хан-Уул дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 4 нийт 29 байршилд явган хүний зам гаргахаар төлөвлөөд байна.

Явган хүний зам гаргах байршлуудыг танилцуулж байна.