Мэри Грам гэх эмэгтэй 15 жилийн өмнө цэцэрлэгт ажиллаж байхдаа өөрт нь хамгийн үнэ цэнтэй очир алмазан сүйн бөгжөө унагаажээ. Тэрээр сүйн бөгжээ олж чадаагүйдээ сэтгэл нь ихэд гонсойж хоцорсон байна. 

Харин дээрх явдлаас хойш 15 жилийн дараа түүний бэр нь гадаа цэцэрлэгт ажиллаж байхдаа оройн хоолондоо зориулан лууван татан гаргасан нь бөгжний хамт олджээ. Тэрээр гэр бүлийнх нь хэн нэгнийх болохыг шууд тааварласан байна. Учир нь тус ферм нь сүүлийн 100 гаруй жил тэдний гэр бүлийн эзэмшилд байсан аж.

Уг бөгж нь 1951 оноос хойш Мэригийн эзэмшилд байсан бөгөөд 1966 онд алдсаныхаа дараа нөхөр болох Норманы цухлаас зайсхийхийн тулд хэлээгүй өөр бөгжөөр орлуулжээ. Бэрийнхээ ачаар дахин бөгжөө олсон Мэри, бөгжөө зүүж үзэхэд хуруунд нь яг таарч байсан аж. 

Энэ гайхалтай түүхийг түүнээс сонсохыг хүсвэл дараах бичлэгийг үзээрэй.