Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар болон түймрээс урьдчилан сэргийлэх асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ц.Нямбаяр "2019 он гарснаас хойш Онцгой байдлын байгууллагад Улаанбаатар, Булган, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг 10 аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн түймэрийн тохиолдол бүртгэгдсэн. Тухай бүрт Онцгой байдлын алба холбогдох байгууллагуудтай хамтран унтраах ажлыг зохион байгуулж ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт гарсан түйирүүдийг цурманд оруулаад, бүрэн унтраахаар ажиллаж байна. 2019 он гарсаар хуурайшилт эрчимтэй явагдаж буй учир иргэдийн сонор сэрэмжтэй байдлыг нэмэгдүүлж, түймэр гаргуулахгүй байх талаар Онцгой байдлын байгууллага, бусад холбогдох төрийн байгууллага хамтраад эртнээс ухуулга, сэрэмжлүүлэг хийж буй. Гэвч сүүлийн үед түймрийн нөхцөл байдал буурахгүй өсөх хандлагатай байгааг анхааруулж байна" гэдгийг онцоллоо.


ОБЕГ, НОБГ-аас өгч буй гал, түймрээс сэрэмжлүүлэх мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.