ЗТХ-ийн сайдын тушаалаар "АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ТҮР ХААХ ТУХАЙ" тушаалыг маргааш буюу 2019 оны 06 дугаар сарын 17-ны 18:00 цаг хүртэл сунгалаа.

Цаг агаарын нѳхцѳл байдлаас шалтгаалан их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хѳрѳнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Тѳв аймгийн Лүн сум, Тѳв аймгийн Лүн сум-Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 06 сарын 16-ны ѳдрийн 18:00 цагаас 2019 оны 06 сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг хязгаарлалаа.