Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өнгөрсөн мягмар гарагт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад Асуулга тавих тухай албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт:

"Ялангуяа хөдөө амьдарч буй иргэдийн хувьд газар бол тэдний оршин байх үндэс нөхцөл бөгөөд энэ талаар эдгээр тусгай хамгаалалттай бүс нутагт амьдарч буй иргэдээс байнга гомдол, санал гаргаж байдаг хэдий ч төрийн аль ч шатны байгууллагад шийдэгдэхгүй, иргэд хохирсоор, цаашдаа хэвийн ажиллаж амьдрах нөхцөлгүй болж байна" хэмээгээд дараах асуулгуудыг тавьжээ.

Асуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.