Өнгөрөгч 6 дугаар сарын 21-ээс 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас 12 аймгийн нутгаар дайран өнгөрөх Олон улс, улсын чанартай /давхардсан тоогоор/ 30 чиглэлийн 82 км авто зам, түүний дагуу байрших 8 төмөр бетон гүүр, 46 цэгийн төмөр бетон хоолойнд ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн.

Авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангах үүднээс зам хариуцагч компаниуд холбогдох шуурхай арга хэмжээг авч, үерийн эвдрэлийг сэргээн засварлах ажилд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд хяналт тавин ажиллаж байна.

Улаанбаатар-Чойр чиглэлийн А0101 дугаартай авто замд 2020 оны 06 сарын 21-ний өдөр орсон аадар борооны улмаас 160-102 дахь км, 132 дахь км-т зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан, хөвөө эвдэрсэн байсныг уг авто замыг хариуцагч “Налайх АЗЗА” ТӨХК 100 хувь засварлаж дуусгалаа.


Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам