Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар БНХАУ-ын Эрээн хотоос эх орондоо ирэх хүсэлт гаргасан 50 монгол иргэнийг татаж авахаар шийдвэрлэсэн. Тэднийг өнөөдөр Эрээн- Замын-Үүд боомтоор авчирна.

50 иргэний 26 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй бөгөөд 0-5 насны 4 хүүхэд, 5-18 насны 3 хүүхэд, 18-30 насны 17 хүн, 35-45 насны 18 хүн, 50-иас дээш насны 6 хүн, өндөр настан 2 байна.