Х.Уянга
06 сарын 21, 2025
Зам засвар болон шугам сүлжээний ажлын хүрээнд өнөөдөр 22.00 цагаас эхлэн зарим замын хөдөлгөөнийг хаана.
Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ. Энэ хүрээнд тус замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 21-ний 22.00 цагаас 23-ны 06.00 цаг хүртэл хааж, засварын ажил хийнэ.

Түүчлэн Зайсангийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, борооны ус зайлуулах шугам татах ажил хийнэ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 21-ний 22.00 цагаас 22-ны 06.00 цаг хүртэл дараах замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.