Аргын тооллын 15. Санчир гариг. Билгийн тооллын 8. 

Шувуун хошуут одтой, цагаагчин могой, өдөр. Өдрийн наран 8 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун тийн мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.