Н.Жавхлан
11 сарын 29, 2024
Эх орондоо импортын бараа бүтээгдэхүүнийг 100 хувь орлох гоо сайхан, гэр ахуйн цэвэрлэгээний бодис үйлдвэрлэгч та бүгдийн танил “URGANA” брэнд үйлдвэрлэгч “Юргана индастри” ХХК олон улсын Чанарын менежментийнтогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.
Органик эко тодотголтой “URGANA” бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ISO 9001:2015 стандарт нэвтрүүлсэн баталгаажилтыг Австрали Улсын “JAS ANZ” итгэмжлэлийн байгууллагын “ACE REGISTRAR” компаниар гүйцэтгүүлсэн ба баталгаажилтын дүгнэлтийн дагуу “Юргана индастри” ХХК олон улсын чанарын гэрчилгээгээ гардан авлаа. Түүнчлэн байгууллагын хэмжээнд ISO 9001:2015 стандарт бүхий чанарын тогтолцоог бүхэлд нь нэвтрүүлэхэд дотоодын зөвлөх үйлчилгээний “Уай эс консалтинг” ХХК хамтран ажилласан байна.
Олон улсын стандартыг “ЮРГАНА ИНДАСТРИ” ХХК үйл ажиллагаандаа ийнхүү нэвтрүүлснээр Монголын хөнгөн үйлдвэрлэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын үндэсний чадамж дээшлэх төдийгүй дотоодын “URGANA” 56 нэр төрлийн бүтээгдэхүүн гадаад зах зээлийн шалгуурт өрсөлдөх боломж нэг шатлалаар ахих үзүүлэлт болно.
“ЮРГАНА ИНДАСТРИ” ХХК “Жижиг, дунд бизнесийн салбарт ISO стандарт нэвтрүүлэх” ХАС банкнаас зарласан хөтөлбөрт хамрагдснаар “URGANA” бүтээгдэхүүний чанар тогтмол сайжирч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэх чанар-менежментийн тогтолцоо амжилттай нутагших юм.
“ЮРГАНА ИНДАСТРИ” ХХК-ийн менежментийн баг, удирдлагын зүгээс ХАС банкны хөтөлбөр хэрэгжүүлэгч төслийн багийн гишүүд, зөвлөх үйлчилгээний компанийн хамт олонд талархалаа дэвшүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлэх нөр их үйлсэд тань өндөр амжилтыг хүсье.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.46.75] ・ 3 өдрийн өмнө Хариулах
Nice