Төв аймгийн Лүн сумын нутгаар өнөөдөр 15:00 цагаас хойш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас "Атарын сангийн аж ахуй" орчим үер бууж, 2-3 километр зам бүхэлдээ усанд автсан учир тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.


Үүнээс болж суурингийн зарим байшин усанд автжээ. Усанд автсан байшингаас гурван хүүг нутгийн иргэд болон Онцгой байдлын алба хаагчид аварсан байна.

Одоогоор Төв аймгийн замын цагдаа, Төв аймгийн онцгой байдлын газрын 10 орчим хүн үерийн голомт дээр ажиллаж байгаа аж.