ТОКИО. /Xinhua/. Японы төрийн албан хаагчийн шалгалтад тэнцсэн эмэгтэйчүүдийн тоо урьд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн талаар тус улсын Үндэсний боловсон хүчний газраас /NPA/ мягмар гарагт мэдээлжээ.


NPA”-гийн мэдэгдэлд дурдсанаар, энэ оны төрийн албан хаагчийн шалгалтад 1798 шалгуулагч тэнцсэний дунд 567 /31.5 хувь/ эмэгтэй байжээ. Мөн сүүлийн дөрвөн жил дараалан тэнцэгчдийн 30-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлсэн байна.


Эмэгтэй шалгуулагчид өндөр амжилт гаргаж байгаад “NPA”-гаас зохион байгуулж буй эмэгтэйчүүдэд зориулсан семинар зэрэг арга хэмжээ ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Шалгалтад тэнцсэн хүмүүс лхагва гарагаас эхлэн Засгийн газрын харьяа байгууллагуудад ярилцлага өгч, ирэх дөрөвдүгээр сараас ажилдаа орох ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг