Ваудэвилле нь 1880-1930 оныг хүртэл Америкийн интертaймэнт үзвэрийн хамгийн алдартай хэлбэр байсан бөгөөд орчин үеийн Америк поп соёлын өмнөх үе гэж хэлж болно. Ваудэвилле нь маш олон янзын богино цуврал (6-15 минут урт)-аас бүрддэг. Үзүүлбэрүүд нь (эсвэл "эргэлт") нь амьтдын тоглолт болон ид шидийн үзүүлбэрүүд гэх мэт хэсгүүд байдаг. Томоохон хот бүр өөрийн гэсэн (веudeville)театртай байсан ба Нью-Йоркийн хувьд энэ нь Хаммерстейн байсан юм.

Виктория театр нь 19 дүгээр зууны төгсгөлд Оскар Хаммерстены I театрын магнат нээсэн Нью-Йоркийн алдартай газруудын нэг байжээ. Дараа нь Диваажингийн дээврийн цэцэрлэг баригдсан бөгөөд хоёулаа Хаммерстейн гэж нэрлэгдэх болсон байна. 1904-1914 он хүртэл тус театрыг Оскарийн хүү Вилли Хаммерстен удирдсан аж. Тэр маш алдартай варьетегийн үзүүлбэрүүдийг тайзнаа зохион байгуулдаг байсны нэг нь “Sober Sue” гэх үзүүлбэр байсан байна. “Sober Sue” хочтой жүжигчин 1907 оноос тайзнаа гарч ирэх болсон ба хүмүүс түүнийг “хэзээ ч инээж үзээгүй охин” гэдгээр нь мэддэг байлаа.

Театрын продьюсер тус охиныг үзүүлбэрээрээ инээлгэж чадвал 1000 доллар өгнө хэмээн санал болгожээ. Эхний ээлжид үзэгчид тайзан дээр гарч ирэн хөгжилтэй түүх ярьж, нүүрээ янз бүрээр хувиргадаг байснаа дараа нь мэргэжлийн комедиан өөрсдийн хамгийн шилдэг үзүүлбэрээ үзүүлсэн ч “Sober Sue” нэг ч удаа инээх нь битгий хэл инээмсэглэж ч байгаагүй аж. Эцэст нь түүний үзүүлбэр олны хамгийн хүлээлттэй үзүүлбэр болсон байна.

“Sober Sue”-ийн сэтгэл хөдлөлгүй нүүрний талаар янз бүрийн онолууд дэвшүүлэх болсон ба зарим нь түүнийг хараагүй, эсвэл дүлий хэмээн таамаглал дэвшүүлжээ. Гэхдээ бодит үнэн 1907 оны өвөл илчлэгдсэн байна. “Sober Sue” инээмсэглэх, инээх нь боломжгүй зүйл бөгөөд түүний нүүрний булчин нь саажсан учраас нүүрний хувирлаа илэрхийлэх чадамжгүй байжээ.

Дараа нь Вилли Хаммерстен уг заль мэхийг зохиосон нь илчлэгдсэн бөгөөд “Sober Sue”-д долоо хоногт 20 доллар төлөн, харин дээд зэрэглэлийн нэр хүндтэй комедиан  болон уран бүтээлчид үнэгүй үзүүлбэрээ үзүүлж байсан тул шоу зохион байгуулагчийн хувьд их хэмжээний ашиг олсон нь тодорхой. Гэхдээ үнэн олонд ил болсны дараа Виллиг хүмүүс жигшин, комедиан болон уран бүтээлчид түүнийг хэзээ ч уучлаагүй гэнэ.

“Sober Sue”-ийн талаарх мэдээллэл ил болоогүй ба түүний зураг үлдээгүй байна. Сьюзаны жинхэнэ нэр нь Сьюзан Келли  ба Мобиусын синдромоор шаналж байсан гэж үздэг. Энэ хам шинж нь ясны сийрэгжилт, сулрал буюу саажилттай холбоотой ховор тохиолдол юм. Гэсэн хэдий ч шоу ертөнцөд өөрийн нэрийг гаргаж, хатуу чанга үзэгчдийн шоуны метафор болсон байна. Тухайлбал, шоуны шүүмжлэгчид хэрвээ тус үзүүлбэр инээдтэй байвал тэд “ Sober Sue-г хүртэл инээлгэж чадахаар” гэж хэлцдэг гэнэ.


Эх сурвалж: https://www.boredpanda.com