ПАРИС. /TASS/. Европын Холбоонд /ЕХ/ стратегийнхаа найдвартай байдлыг хангах баталгааг олгож чадахгүй бол “Brexit”-ийн хугацааг хойшлуулах талаарх Ерөнхий сайд Тереза Мэйн хүсэлтийг цуцлахад хүргэнэ хэмээн Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан мэдэгдсэн байна.


“Brexit”-ийн хугацааг хойшлуулах боломжийг шууд олгохгүй. Ямар учраас хойшлуулах шаардлагатай байгаа болон ямар баталгаа олгож байгаагаа Их Британийн Ерөнхий сайд тайлбарлах хэрэгтэй” хэмээн Францын Засгийн газрын төлөөлөгч Бенжамен Гриво өмнө нь мэдэгдсэн байна.


Европын Холбооноос гарах хугацааг ирэх зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулахыг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хүссэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг