Л.Дэлгэрмаа
04 сарын 29, 2024
Иргэдийн шилжилт хөдөлгөөий бүртгэлийг сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоолоо. УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ оны зургаадугаар сарын 28-нд болно.
Сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоодог хуулийн зохицуулалттай.
Тиймээс Улсын бүртгэлийн байгууллага өнөөдрөөс эхлэн сонгууль дуустал иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоожээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.