Peak.mn
01 сарын 28, 2026
Монголын бизнес эрхлэгчдийн дунд дотоодын зах зээлд амжилт олсон ч цаашид тэлж чадахгүй, “өсөлтийн тааз”-тай тулгарах асуудал түгээмэл. Үүсгэн байгуулагчаас хэт хамааралтай бүтэц, системгүй үйл ажиллагаа нь олон улсын зах зээлд гарахад хамгийн том саад болдог гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолдог.
Энэхүү бодит асуудалд чиглэсэн “Санаанаас Глобал бизнес бүтээх нь” нэртэй мастер класс сургалтыг ирэх хоёрдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.
Тус сургалт нь урам зориг өгөхөөс илүүтэйгээр бизнесийг системчлэх, үүсгэн байгуулагчаас үл хамаарах бүтэц бий болгох замаар олон улсын зах зээлд хяналттай тэлэх бодит аргачлалыг танилцуулахаараа онцлог юм.
Мастер классыг дэлхийн франчайзинг, бизнесийн системчлэлийн эксперт Арунаб Синха удирдан явуулна. Тэрбээр 800 гаруй салбартай, дэлхий даяар хамгийн хурдан тэлж буй угаалгын үйлчилгээний “Uclean” брэндийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Түүний хувьд "Forbes Select 200" жагсаалтад багтаж, "Entrepreneur Magazine"-ийн “35 хүртэлх насны шилдэг 35 бизнес эрхлэгч”-ээр нэрлэгдэж , 2024 оны Global Franchise Awards-ын ялагчаар шалгарсан туршлагатай нэгэн билээ.
Сургалтын хүрээнд бизнесийг санаанд бус, зах зээлийн бодит асуудалд суурилж хөгжүүлэх инноваци, компанийн дотоод үйл ажиллагааг эмх замбараагүй байдлаас системтэй бүтэц рүү шилжүүлэх, бизнесийг франчайзинг болон олон улсын зах зээлд тэлэх стратегиудыг танилцуулах юм.

Мөн глобал бизнесийг удирдахад шаардлагатай үүсгэн байгуулагчийн сэтгэлгээ, дотоод засаглалын суурь ойлголтуудыг хуваалцахаар төлөвлөөд байна.
Энэхүү мастер класс нь бизнесээ системчилж, урт хугацаанд тогтвортой тэлэх, олон улсын зах зээлд гарах зорилготой бизнес эрхлэгчдэд илүүтэйгээр чиглэж байна.
Үйл ажиллагааны дэлгэрэнгүй:
Хэзээ: 2026 оны 2 дугаар сарын 3, 09:30–13:00
Хаана: Galleria Ulaanbaatar, Juulchin Ballroom
Тасалбарын үнэ: 250,000 төгрөг
Бүртгэл баталгаажуулах: https://forms.gle/i6WapRuKtDrR8THR8
Эвэнтийн дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/share/14TJxhfNnhP/
Дэлгэрэнгүй мэдээллийг 9910-0516 дугаарын утсаар лавлах юм.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.