Буяндэлгэрийн Мөнхчимэг
01 сарын 26, 2026
Малайз улсын Куала Лумпур хотноо нэгдүгээр сарын 6-ны өдөр Монгол Малайзын бизнесийн төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэ нь Монгол, Малайзын эдийн засаг, бизнесийн харилцааг дараагийн түвшинд хүргэх нэгэн чухал алхам болж буй.
Тодруулбал, Монгол талаас хувийн хэвшлийн дөрвөн байгууллага хамтран Монгол Малайзын хөгжлийн группыг байгуулжээ. Тэд цаашид Малайзын SGT хөрөнгө оруулалтын группээр дамжуулан хамтран ажиллах юм.
Ирэх гуравдугаар сараас бодит төслүүд эхэлнэ
/Монгол Малайзын хөгжлийн группын гүйцэтгэх захирал Д.Ган-Эрдэнэ/
Малайзын групп компаниуд Монгол Улсад тодорхой салбаруудад урт хугацааны хөрөнгө оруулалт хийх хамтын ажиллагааны эхний бодит алхам болж байна.Ингэснээр бизнесийн харилцаа харьцангуй багатай манай хоёр орны хамтын ажиллагаа энэ оноос эхлэн дараагийн түвшинд гарах боломж бүрдлээ гэж харж байна.
Цаашид эрчим хүч, шатахуун, эрүүл мэнд зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ярилцсан.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Энэ оны гуравдугаар сараас Малайзын хөрөнгө оруулагчид Монголд зочилж, тухайлсан төслүүдтэй газар дээр нь танилцана. Хөрөнгө оруулагч талаас нөхцөл байдлыг үнэлж дүгнэсний үндсэн дээр үе шаттайгаар эрэмбэлж, санхүүжүүлэх нөхцөл бүрдэнэ.
Тухайлсан төсөл тус бүр дээр нарийвчилсан хөрөнгө оруулалтын гэрээнүүд, зохицуулалтууд хийгдэнэ." хэмээн онцлов.
Манай улс сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа билээ. Тэгвэл Reuters агентлагийн мэдээлснээр Малайзын ДНБ-ны хэмжээ нь 400 гаруй тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Энэ нь манай улсын эдийн засгаас ойролцоогоор 10 дахин том гэсэн үг. Мөн олон улсын эдийн засгийн тайланд дурдсанаар Малайзын эдийн засаг сүүлийн жилүүдэд 4.5–5 хувиар тогтвортой өсөж байгаа аж.
Малайзын талаас төлөөлж буй SGT хөрөнгө оруулалтын групп нь эрчим хүч, газрын тос, дэд бүтэц, далайн тээвэр болоод ногоон технологийн салбарт олон улсад хөрөнгө оруулсан 30 гаруй жилийн туршлагатай компани юм.
Бичлэг үзэх:
Монгол бол ойрын ирээдүйд дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзлэх потенциалтай улс
/SGT хөрөнгө оруулалтын группын төлөөлөгч Хафиз Жамшуддин/
SGT хөрөнгө оруулалтын группын төлөөлөгч "Монгол Улсын эдийн засаг гүнзгий судлах явцад бидний анх төсөөлснөөс илүү боломж байгааг олж харсан. Тиймээс бид шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг илүү зохион байгуулалттай, үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн. Монгол бол ойрын ирээдүйд дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзлэх потенциалтай улс. Тиймээс бид том гүрнүүдтэй харьцуулах логикоор бус, харин ажил хэрэгч, үр ашигт суурилсан түншлэл бий болгохыг зорьж байна.

Хамтын ажиллагааг зөвхөн худалдаа, экспорт-импортын урсгалаар төсөөлөөгүй. Үйлдвэрлэлийн технологийг Монгол руу шууд шилжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг өргөнөөр харах нь чухал. Эхний ээлжид бид хөгжүүлэлт, хөрөнгийн удирдлагын хүрээнд стратегийн хэд хэдэн чиглэл дээр ажиллаж, Улаанбаатар хотод төвлөрөн эхлээд, цаашид шат дараатайгаар хүрээгээ тэлэх төлөвлөгөөтэй байна. Үүний дараа дэд бүтэц, суурьшлын орчныг сайжруулах төслүүд, улмаар эрүүл мэнд, санхүү, эрчим хүч зэрэг салбарууд руу дарааллаар шилжинэ.
Бидэнд олон санаа бий ч бүхнийг нэг дор хийхийг зорихгүй, харин чиглэлээ зөв тодорхойлж, алхам алхмаар, бодитоор хэрэгжүүлэх нь энэ хамтын ажиллагааны хамгийн чухал зарчим гэж үзэж байна." гэлээ.
Бид хөрөнгө оруулалтаараа дамжуулан ноу-хаугаа Монголд нутагшуулахыг зорьж байна
/Эдмонд Тан Малайзын SGT хөрөнгө оруулалтын группын төлөөлөгч/

Миний хувьд хамтарсан хөгжүүлэлтийн хүрээнд олон жилийн турш эрчим хүч, дэд бүтцийн салбарт ажилласан туршлагаа Монголд хэрэгжүүлэхээр хамтарч ажиллахаар шийдсэн.
Бидний зорилго нь зүгээр нэг мөнгөн хөрөнгө оруулалт бус Монголын нөхцөлд тохирсон бодит шийдлүүдийг нутагшуулах, мэдлэг туршлагаа дамжуулах явдал гэдгийг онцлох нь зүйтэй.
Өнөөдрийн санамж бичгээр хамтарч ажиллах чиглэл, салбараа тодорхойлсон. Эхний ээлжид дэд бүтцийн хөгжилд төвлөрч, дараагийн шатанд эрүүл мэнд, санхүү зэрэг салбарууд руу шилжинэ гэж төлөвлөөд байна. Үүний зэрэгцээ ногоон технологийн инновацийг нэвтрүүлэх нь бидний хамгийн чухал, урт хугацааны чиглэл.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
Сонирхуулахад, Малайзын бизнес эрхлэгчид жилд дунджаар 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Казакстан, Тайланд, Вьетнам тэргүүтэй дэлхийн 50 гаруй улсад зарцуулдаг байх нь.
Олон улсын хөрөнгө оруулалтын практикт Малайзын хөрөнгө оруулалтыг эрсдэл багатай, улс төрийн дарамт багатай, харин ч ажил хэрэгч, үр дүнд чиглэсэн түнш гэж дүгнэж байна.
Түүнчлэн малайзын мөнгөн дэвсгэрт ренгит өнгөрч 2025 онд азийн улсуудын хамгийн өсөлттэй валютаар нэрлэгдсэн нь нэг чухал үзүүлэлт юм.
Энэ мэтчлэн эдийн засаг нь тогтвортой өсөж, валют нь чангарч байгаа улсаас хөрөнгө оруулалт татах нь санхүүжилт тасалдах, төсөл царцах, урт хугацаандаа үр ашиггүйдэх зэрэг эрсдэл багатай буюу амжилттай хэрэгжих боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд үздэг ажээ.
Ийнхүү хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар бизнесийн харилцааны түүх нимгэн хоёр орны хувьд шинэ эхлэл тавигдаж, Малайзын зүгээс ч манай улстай хамтран ажиллагаагаа бодит болгох сонирхол байгаагаа илэрхийллээ. Гэхдээ энэхүү хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрэх эсэх нь зөвхөн хөрөнгө оруулагч талын хүсэл сонирхлоос бус, Монголын дотоод орчин, хууль эрх зүйн тогтвортой байдал, төр хувийн хэвшлийн уялдаа зэрэг олон зүйлээс шалтгаалах билээ.
Хэрэв талууд тохиролцсон зарчмаа бодитоор мөрдөж чадвал Куала Лумпурт зурсан энэхүү санамж бичиг нь цаасан дээрх ойлголцоо бус, Монголын эдийн засгийн тодорхой салбаруудад бодит өөрчлөлт авчрах эхлэл болох боломжтой юм.
Нэмэлтээр ашигласан эх сурвалж: Worldometers.info, Reuter.com, idnfinancials.com
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.166.36] ・ 3 өдрийн өмнө Хариулах
БАРАА МАТЕРИАЛЫН ЗАХИАЛГЫН ӨРГӨДӨЛ Хэлтэс, албаны нэр: Засвар үйлчилгээний алба Зориулалт: ГХЯ, БНАСАУ-ын ЭСЯ-ын засварын ажлын материал болон нөөцийн материал 2025 он 12 сарын 12 № Нэр, төрөл Хэмжих нэгж Тоо хэмжээ Зөвшөөрсөн тоо Тайлбар 1 ГХЯ Цонхны дулаалганы резин м 390.00 2 БНАСАУ Замаска уут 5.00 3 Гипсэн хавтан ш 5.00 4 Нөөц Багс ш 5.00 5 Өнхрүүш жижиг ш 5.00 6 Ажлын бээлийн боод 5.00 ЗӨВШӨӨРСӨН: Ч.МӨНХБАТ СТХАХ-Н ДАРГА ХЯНАСАН: Ч.УРАНБИЛЭГ ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ Ц.ДЭЛГЭРЖАРГАЛ НЯГТЛАН БОДОГЧ ЗАХИАЛГА ӨГСӨН: Д.ЧУЛУУНБААТАР ЗҮА-НЫ ДАРГА
Зочин [202.55.188.97] ・ 3 өдрийн өмнө Хариулах
Томоос том амжилтыг хүсье.
Зочин [66.181.171.252] ・ 3 өдрийн өмнө Хариулах
ransfer.cloud.mn/view/0XHEYP
Зочин [122.201.31.217] ・ 5 өдрийн өмнө Хариулах
2 талд амжилт хүсье
Санал болгох
1 Монголын бизнесүүдийг олон улсын зах зээлд бэлтгэх системчлэлийн "мастер класс" зохион байгуулна
2 Монгол залуугийн бүтээсэн дэлхийн брэнд SaiNgon кофе
3 Борлуулалт, бараа материал бүртгэлийн ухаалаг шийдэл Beez апп ашиглалтад орлоо
4 “Дулаахан өвөл”
5 О.Цэцэгбал: Бага ангийн сурагчдад эрүүл мэнд, ёс суртахууны дадал олгох хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулна