"Peak publishing" компани Америкийн нэр хүндтэй социологич, сэтгэл зүйч Дачер Келтнерийн "Эрх мэдлийн парадокс" номыг эрхлэн хэвлүүлжээ. 

Эрх мэдэл гэгч аль нэг албан тушаалд очсонооор л хэмжигддэг зүйл биш. Хүн байгалийн араншингаараа бусдаас багахан дээр гэдгээ мэдэрсэн бол найз нөхдийн болон гэр бүлийн харилцаанд сэв суулгах нь бий. Зарим тохиолдолд хэт аминч үйлдэлд хүргэдэг зүйл юм. Үүнийг тус номонд төрөл бүрийн судалгаагаар баталсан харуулсан байна. Тухайлбал эрх мэдэл бусдыг ойлгох чадварыг хомсдуулж, ёс суртахууны доройтолд оруулдаг талаар өгүүлжээ. Энэ нь Берклийн их сургууль янз бүрийн насны хүмүүст хорт хавдар өвчинөөр хэрхэн шаналж байгаа талаарх дүрс бичлэг үзүүлэхэд батлагдсан байна. Хэн ч харахад сэтгэл эмтрэм дүр зургийг харсан эрх мэдэлтэй хүмүүсийн тархи өрөвдөж хайрлах хариу үйлдлийг хамгийн бага үзүүлжээ.

Мөн ямар ч зохицуулалтгүй зам дээр нууц камер байрлуулахад зөвхөн тансаг зэрэглэлийн машинтай эрхмүүд өөртөө давуу тал олгон уулзвар руу дайрч байв. Энэ мэтээр бүх насныханы дунд явуулсан судалгаагаар эрх мэдэл гэгчийн сул талыг батлан харуулж түүний үнэн мөн чанарын тухай өгүүлжээ.

Энэхүү ном нь өдөр тутамдаа хүмүүстэй харилцах харилцаа, эцсийн дүндээ нийгмийн харилцааг төлөвшүүлэгч эрх мэдлийн асуудалд наанатай цаанатай хандаж ухаалаг шийдвэр гаргахад туслах болно.