Энэ жилийн НФЛ-д маш олон зүйл болж өнгөрлөө. Хэд хэдэн ноцтой гэмтэл бэртэл зэргээс эхлээд америк хөлбөмбөг сонирхогчдын хувьд сэтгэл догдлуулж, зарим үедээ түгшээсэн зүйлс болсон. Гэхдээ энэ хооронд нэг зүйл болсоор байгаа нь чөлөөт агентын зах зээл юм. Өмнө дурьдсанчлан бэртэл гэмтэл зэргээс шалтгаалж багуудад хүчээ зузаатгах хэрэг тулгараад байгаатай энэ бүхэн давхцаж байна. Тэгвэл чөлөө агентын зах дээр байгаа 20 шилдэг баггүй байгаа тоглогчийг танилцуулж байна. Эдгээр тоглогчдыг чансаагаар эрэмбэлээгүй болохыг сануулах нь зүйтэй биз.

Дэз Браиант: Өнгөрсөн 7 хоногт Антонио Браун түүнийг багтаа элсүүлэхээр нилээн судалсан бөгөөд Балтимор Рэйвэнс, Кливлэнд Браунс багууд түүнийг сонирхож буйгаа илэрхийлээд байгаа. Браиантын хувьд 2019 оны улиралд нэг жилийн гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн. Үүнд нь Браунс баг хамгийн ихээр зохицохоор харагдаж байгаа юм.

Башауд Брийлэнд: Өнгөрөгч 3 сард 3 жилийн 24 сая ам.долларын гэрээг Кэролина Пантэрс багтай байгуулсан боловч багийн эмчийн үзлэгийг давж чадаагүйн улмаас гэрээгээ эцсийн байдлаар үзэглэж чадаагүй. Түүний хөлний гэмтэл үрэвссэн байсан учраас Пантэрс баг эрсдэл гаргахыг хүсээгүй. Тэгвэл яг одоо түүнийг 3 баг сонирхож байна.Үүнд: Оаклэнд Рэйдэрс, Канзас Сити Чийфс, Балтимор Рэйвэнс багууд багтаж байгаа юм.

Жонатан Хэнкинс: 26 настай хамгаалагчийн байрлалд тоглодог түүний хувьд сүүлийн 3 жилд гуравдахь багаа хайж байна.

Эрик Рэйд: Мөн л 26 настай тоглогчийн хувьд зарим хүний хувьд энэ жагсаалтад багтах ёсгүй байж болох юм. Гэхдээ ESPN сайт түүнийг онцолжээ.

Кэнни Вакаро: Сэйфти болон Лаянбакэр байрлалд тоглодог түүнд одоохондоо нэр холбогдсон баг алга. Гэхдээ аль нэг багийн сэйфти гэмтвэл драфтын эхний тойргийн сонголт болох түүний хувьд боломж гарч ирнэ.

Жуниор Галлэт: 2015-2016 оны хоёр улирлыг гэмтлийн улмаас өнжсөн боловч өнгөрөгч улиралд 16 тоглолтод оролцсон. Өдгөө гучин настай тоглогчийг сонирхох багууд цөөнгүй бий.

Антонио Гэйтс: Өдгөө 38 настай тоглогчийн хувьд хэрвээ аль нэг багтай гэрээ байгуулж чадвал НФЛ-ийн түүхэнд хамгийн ахмад насандаа тоглосон 3 дахь тохиолдол болно. Мэдээж Том Брэди 40 нас, Тэррэнс Ньюмэн 39 насандаа тоглосон гэдэг амжилтын дараа бичигдэх юм.

Эрик Дэкэр:  Титанчуудтай нэг улирлыг өнжсөн тоглогчийн хувьд олон нийтийн дунд Нью Ингланд Патриотс багтай тоглоно гэсэн шумтай байгаа.

Жэрэми Маклин: Хэдийгээр 2015 оноос хойш хувийн амжилт нь уруудаж байгаа бөгөөд түүнтэй нэр холбогдоод байсан Филаделфи Ийглз багийн ахлах дасгалжуулагч ч түүнийг сонирхохгүй байгаа гэдгээ илэрхийлээд байна.

НаВорро Бөүмэн: Рэйдэрс багийн сүүлийн 10 тоглолтод тоглож, өөрийгөө одоо ч гэсэн тоглох боломжтой гэдгээ харуулсан боловч лаянбакэруудын хувьд 30 нас гэдэг бол тийм ч залуу нас биш.

Эхний 10 тоглогч ийм байгаа бол Майк Митчелл, Доминик Роджэрс-Кромарти, Робэрт Эйеэрс, Жулиус Томас, Кэйвон Уэбстэр, Орлеанс Даркво, ТЖ Уард, Алфрэд Моррис, Льюк Жоэкэл, Жи.Ар Свийзи.



Эх сурвалж: SPS