Өдгөө 31 настай бүжигчин Екатерина Андреева Египетийн Нил мөрний эрэг дээрх шөнийн клубт үзүүлбэр үзүүлж буй бичлэг Египетийн сошиал сүлжээгээр газар авчээ. Цагдаа нар бичлэгийг олж үзээд, тусгай өмд өмсөөгүй гэх шалтгаанаар барьж саатуулсан аж. Гавхара гэх тайзны нэр ашигладаг Екатерина бичлэгээс үзвэл биеийнхээ нэг талыг гаргасан даашинз өмссөн байж. 

Цагдаа нар Екатеринаг залуу хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлсэн гэжээ. Египетийн прокурор Хатим Фадл "Бүжгийн үзүүлбэрийн хууль дүрэмд биеийн өнгөнөөс өөр өнгийн дотоож өмсөхийг заасан байгаа. Гавхара харин ямар ч дотоож өмсөөгүй. Екатеринагийн найз Антон бүжигчин бүсгүйг хөлсөлсөн компани асуудлыг шийдвэрлэхээр хичээж байгааг хэлсэн.

Андреева нь Оросын нийслэл Москвад нөхрийн хамт бүжгийн студи ажиллуулдаг.

Саудын Арабт хэсэг залуутай хамт бүжиглэж байгаа 11 настай охины бичлэгийн дараа түүнийг ёс зүйгүй хэмээн шүүмжилсэн удаатай. 

Екатеринаг 204 фунтийн барьцаагаар суллажээ.

Цаашид хуулийн ямар хариуцлага оноох тодорхойгүй, ямартай ч бүжиглэх эрхийг нь түр хугацаанд хориглосон гэнэ.