Интернет ертөнцөд “Falling star” нэртэй челлэнж ОХУ-аас эхлэн Ази болон бусад орнуудад тархсан байна. Энэ нь тансаг зэрэглэлийн машинаас унахдаа, үнэтэй эд зүйлсээ газраар тараасан байгаагаар зургаа авхуулах "челлэнж" аж.

Энэхүү челлэнжид оролцогчдын зарим нь олон мянган дагагчтай сошиал ертөнцийн “нөлөөлөгчид” бол зарим нь ердийн “баячуул” буй юм. 

Тухайлбал, Астон Мартин машинаасаа унахдаа үнэтэй зүйлээ унагааж байгаа дүр төрхийг харж болно. Уг челлэнж эхэлсэнээс хойш тэд тансаг гар цүнх, брэндийн нүүр будаг, мөнгөн дэвсгэрт гэх мэт зүйлсээ унагаажээ. 


Компаниуд ч гэсэн тус челлэнжийг овжин ашиглаж өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчилах боломжийг алдаагүй байна. 

Челлэнж эхлэхдээ тансаг хэрэглээнээс эхэлсэн бол одоо хүмүүс сонирхдог зүйлсээ болон хайртай тэжээмэл амьтанаа хүртэл оролцуулах болжээ.