Тайланд Улсын Бангкок хотноо хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 9-нийг өдрүүдэд  “Мiss International Queen” тэмцээн зохион байгуулагдлаа. 

Дэлхийн трансжендер охид, бүсгүйчүүдийн гоо сайхны олимп гэгддэг тус тэмцээнд Б.Солонго эх орноо төлөөлөн амжилттай оролцож, “ТОП-10” оролцогчийн нэгээр шалгарчээ.

Тэрбээр “Авьяаслаг мисс” төрөлд орчин үеийн монгол бүжгийг калиграф бичигтэй хослуулан бүжиглэж, хоёрдугаар байр эзэлсэн байна. Мөн “Preliminary Swimming Suit” буюу усны хувцастай мисс төрөлд TOP-10-ын нэгээр шалгарчээ.