Гар утасны сүлжээ унах тохиолдол өдрийн хэд тохиолдоно. Ойрхон агаарт гарах, барилга дотор ороход, цахилгаан шатанд суухад гээд хаа ч сүлжээ унаж болно. Тэр үед бид байгалийн зөнгөөрөө утсаа дээш өргөж, тэнгэрээс сүлжээ “нэхдэг” шүү дээ. Хэн анх ийм зүйл санаачилсныг мэдэхгүй ч хүн бүр л ингэх ёстой гэж боддог. Гэхдээ гараа тэнгэр өөд өргөлөө гээд ямар ч үр дүнгүй. 

Энэ талаар “The Verge”-ийн сэтгүүлч профессор Линь Чунаас асуухад шулуухан “Үгүй” гэж хэлжээ. Линь Чунь бол Техас мужийн Райсын их сургуулийн электрон, компьютерийн инженерийн профессор юм. Тэрбээр “Үүрэн хүлээн авагч бидний эргэн тойронд нэгэн хэвийн байдаг. Гараа өргөлөө гээд ямар нэг зүйл өөрчлөгдөхгүй, харин алхвал илүү үр дүнтэй. Ялангуяа хотод байгаа нөхцөлд” хэмээжээ. 

Хотын олон барилга байшин сүлжээний дохионд саад учруулдаг. Тиймээс өөр орон зай руу алхах нь илүү үр дүнтэй аж.