10.000 фут өндөрт халуун бөмбөлөг дэлбэрснээс ээж, охин хоёр амиа алджээ

Э.Мөнхтуяа
10 сарын 07, 2019

Хятадын Шандун мужид өнгөрсөн мягмар гарагт болсон уг явдлыг харуулсан бичлэг Хятадын сошиал медиад тархжээ. Weibo дээрх тус бичлэгт нэгэн эмэгтэй, бага сургуулийн охины хамт тус тусдаа суудалд суун халуун бөмбөлгөөр хөөрснийг үзүүлжээ. Уг халуун бөмбөлөг нь зорчигчдыг тээвэрлэх хамгаалалтын сагсгүй байв. 

Халуун бөмбөлөг нь дунджаар 1000-3000 футын өндөрт хөөрдөг ч тус бөмбөлөг нь 10.000 футын өндөрт хөөрсөн аж. Бөмбөлөг нь ер бусын өндөрт хөөрөх үед бараг харагдахгүй болсон ч эцэст нь дэлбэрсэн гэж үзэж байна. Удалгүй тус үйл явдлын гэрч болсон хүмүүс эх, охин хоёр унан, нас барсныг харжээ. Хохирогчдын цогцос газарт унан тарсан байхыг олсон байна.

Нутгийн удирдлагуудын хэлснээр тус ажиллагаа нь зөвшөөрөл аваагүй байсан тул хууль бус үйлдэл болохыг мэдэгдсэн ба операторуудыг түтгэлзүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.


Нэг фут нь 0.3048 метр буюу 30.48 сентиметртэй тэнцдэг.

Эх сурвалж: https://nextshark.com

Холбоотой сэдвүүд

фут халуун бөмбөлөг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.