Х.Оргил
12 сарын 13, 2021
Дэлхий даяар жил бүр 120 сая ширхэг гацуур модыг тайрч шинэ жил тэмдэглэдэг гэнэ.
Үүнээс үүдэн байгаль орчинд учирсан хохирол, хөрсний элэгдэл, ойгүйдэл, түүнийг тарьж ургуулахад шаардсан бордоо, тээвэрлэлт, шинэ жилийн дараа модыг шатааж устгахад гарсан нүүрс хүчлийн хийн ялгаралтыг тооцоход олон тэрбум кг нүүрстөрөгчийн ул мөр /carbon footprint/ үлддэг гэсэн байна.
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр Их Британи улс жилд 8 сая ширхэг гацуур мод, Австрали 5-6 сая ширхэг гацуур мод, Европын холбооны улсууд 50 сая ширхэг гацуур мод, Латин Америк, Канад, ОХУ, болон Азийн бусад улс орнууд нийлээд 40 сая ширхэг гацуур мод хэрэглэдэг бол, АНУ хамгийн олон буюу жилд 35-40 сая ширхэг гацуур мод дангаараа тайрч шинэ жил тэмдэглэдэг байна.
Зарим улс орнууд байгалийн мод тайрахаас татгалзаж гацуур мод тариалах ферм байгуулан түүгээрээ зах зээлээ хангах арга хэмжээ авч байна. Гэсэн ч түүнийг ургуулахад шаардагдах химийн болон биологийн бордоо, хэрэглэх ус, хөрсний доройтол, хортон шавьж устгах бодис, фунгицид, гербицид зэрэг нь байгаль орчинд хортой нөлөөлж, улмаар уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна.
2 метр өндөртэй дундаж гацуур мод байгаль дээр ургахдаа 16 кг нүүрстөрөгчийн ул мөр ялгаруулдаг бол хиймэл буюу хуванцар гацуур мод үйлдвэрлэхэд 40 кг нүүрстөрөгчийн ул мөр ялгаруулдаг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.