Б.Баясгалан
06 сарын 24, 2020
УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт улс даяар өнөөдрийн 07:00 цагаас эхлэн үргэлжилж байна. 22:00 цагт дуусна.
17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт сонгогчийн 52.6 хувь нь саналаа өгчээ. Тойргоор нь авч үзвэл, нийт 29 тойргийн 18 тойрогт сонгогчдын ирц 50-иас дээш хувьтай, 11 тойрогт 50-иас доош хувьтай буюу одоогийн байдлаар ирц нь бүрдээгүй байна.
17:00 цагийн байдлаар сонгогчийн ирц нь бүрдээгүй 11 тойргийг хүргэж байна.
Сонгуулийн тойрог | Нийт сонгогч | Санал өгсөн сонгогч | Санал өгсөн сонгогчдын эзлэх хувьд |
6-р тойрог, Говь-Сүмбэр, Дундговь | 40847 | 19814 | 48.5% |
7-р тойрог, Дорнод аймаг | 52208 | 26025 | 49.8% |
13-р тойрог, Сэлэнгэ аймаг | 70371 | 34948 | 49.4% |
19-р тойрог, Дархан-Уул | 65169 | 32437 | 49.8% |
20-р тойрог, Орхон аймаг | 66800 | 31024 | 46.4% |
21-р тойрог, Багахангай, Багануур, Налайх дүүрэг | 44590 | 21295 | 47.8% |
23-р тойрог, Баянзүрх дүүрэг | 112074 | 49979 | 44.6% |
24-р тойрог, Сүхбаатар дүүрэг | 86973 | 43025 | 49.5% |
25-р тойрог, Чингэлтэй дүүрэг | 96778 | 44454 | 45.9% |
27-р тойрог, Сонгинохайрхан дүүрэг | 84562 | 32979 | 39% |
28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэг | 111003 | 52695 | 47.5% |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.