Л.Дэлгэрмаа
08 сарын 11, 2026
Үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар 2021 онд 21 аймгийн төвд, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг тус тус байгуулж өгсөн билээ.
Эдгээр талбайд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнөө жил 35 жилийнхээ ойн хүрээнд тус тэмцээний цар хүрээг илүү өргөжүүлж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд 3х3 сагсан бөмбөгийн УАШТ зохион байгуулах эрхийг албан ёсоор аваад байна.
Тэмцээний үе шатууд:
Тэмцээнд оролцох багуудад тавигдах шаардлага:
Тухайн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд 9–12-р ангид суралцсан эрэгтэй, эмэгтэй багууд оролцох боломжтой. Нэг баг үндсэн 3, сэлгээний 1 тоглогч, дасгалжуулагчтай байна.
Шагналын сан:
Эхний шатны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тус бүрд дараах шагналыг олгоно:
Тэмцээний бүртгэлийн тухай:
? ОРОН НУТГИЙН БҮРТГЭЛ: 2026.08.10-наас өмнө тухайн орон нутгийн ХААН Банкны төв салбар дээр бүртгэл хийгдэнэ.
? УЛААНБААТАР ХОТЫН БҮРТГЭЛ: 2026.08.24-ний өглөөний 08:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркад “Park 3x3 Garden” дээр явагдана. Түрүүлж бүртгүүлсэн эрэгтэй – 32 баг, эмэгтэй – 24 нийт – 56 баг тамирчид оролцоно.Улаанбаатар хотын бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл болон тодруулах зүйлсийг 88107660 дугаараас лавлана уу.
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ тэмцээн нь орон нутгийн хүүхэд залуусын дунд спортын соёлыг түгээж, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх чухал боломж олгодгоороо онцлогтой. Энэ жил ч мөн адил Монгол орны өнцөг булан бүрд спортын уур амьсгалыг бүрдүүлэн, эрүүл, идэвхтэй амьдралын үнэ цэнийг түгээх онцгой мөчийг бүтээнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Бүсчлэлийн мэдээлэл:
№ | Талбайн байршил | Тэмцээн зохион байгуулах байршил | Бүсчлэл |
1 | Баянхонгор | 3x3 талбай | Хангайн бүс |
2 | Булган | ||
3 | Өвөрхангай | ||
4 | Архангай | ||
5 | Хөвсгөл | ||
6 | Говь-Алтай | 3x3 талбай | Баруун бүс |
7 | Увс | ||
8 | Ховд | ||
9 | Завхан | ||
10 | Баян-Өлгий | ||
11 | Замын-Үүд | 3x3 талбай | Говийн бүс |
12 | Дорноговь | ||
13 | Дундговь | ||
14 | Говьсүмбэр | ||
15 | Өмнөговь | ||
16 | Зүүнхараа | 3x3 талбай | Төвийн бүс |
17 | Дархан-Энэрэл | ||
18 | Орхон | ||
19 | Сэлэнгэ | ||
20 | Төв (Багахангай) | ||
21 | Сүхбаатар | 3x3 талбай | Зүүн бүс |
22 | Хэнтий | ||
23 | Багануур | ||
24 | Дорнод | ||
25 | Баянгол | Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 3х3 сагсан бөмбөгийн талбай | Улаанбаатарын бүс |
26 | Хан-Уул | ||
27 | Сонгинохайрхан | ||
28 | Баянзүрх | ||
29 | Чингэлтэй | ||
30 | Сүхбаатар | ||
31 | Налайх |
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.