2010 оноос хойш монгол эрэгтэйн дундаж наслалт нэгээр, эмэгтэйнх дөрвөөр нэмэгджээ

Б.Баясгалан
07 сарын 03, 2020

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны байдлаарх монгол хүний дундаж наслалтыг гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 66.4 жил, эмэгтэй хүүхэд 76.0 жил амьдарна гэсэн тооцоо гарсан байна.

Монгол Улсын хүн амын дундаж наслалтын тооцоо 2010 онд эмэгтэй 72, эрэгтэй 65 байсан бол 2019 онд эмэгтэй 76, эрэгтэй 66 нас болсон байна. Улмаар 2010 оноос хойшхи 9 жилийн хугацаанд монгол эмэгтэйн дундаж наслалт дөрвөөр, эрэгтэйн дундаж наслалт нэгээр нэмэгджээ.

Хүн амын дундаж наслалт нь нэмэгдэх, хорогдох нь хүн амын нас баралтын түвшин, нялхсын нас баралтын түвшнээс шууд хамаардаг байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.