2018 оны онцлох үйл явдлыг гэрэл зурагтай нь хүргэж байна.

1.Нэхүүлчид жагсав

Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь илэрч  "Нэхүүл" хөдөлгөөнийхөн жагсав. Тэд "Бид хулгайч нарыг зогсоож, сэрж, босож, нэгдэх цаг ирлээ" уриатайгаар Төрийн ордныг тойрон жагсаж, талбай дээр суулт зарласан юм.

2018.11.14 

2. Хүчтэй үерийн улмаас төмөр зам эвдэрч 4 вагон замаасаа гарав

 Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг осолдов. Хүчтэй үерийн улмаас 4 вагон замаасаа гарч төмөр замын хөдөлгөөн хаагдсан юм.

2018-08-12

 

3.Туушин" зочид буудлын машины орц, гарц, шатыг албадан буулгав

Нийслэлийн Газрын албанаас “Туушин” зочид буудалд удаа дараа албан бичиг хүргүүлж шат буулгах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг шаардсан бичиг хүргүүлж байсан юм. Гэвч шаардлагыг биелүүлээгүй учраас ийнхүү албадан буулгав. Энэхүү арга хэмжээ газрын хуулийг зөрчдөг иргэд, ААН-үүдэд томоохон сануулга болсон.

2018-10-16 11:00 мин

4.Томоохон бүтээн байгуулалт-Олон улсын түвшинд нийцсэн Монголын анхны огтлолцсон гүүр

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, тус төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламжийн замын хөдөлгөөнийг нээлээ. 

Уг гүүрэн байгууламжийн шинэ гүүр нь 4 эгнээ бүхий 250 урт метр, 20.5 метр өргөн, Д рамп шинэ гүүр нь 276 урт метр, 8.5 метр өргөн бол хуучин гүүр нь 250 метр урт, 9 метр өргөн, 57 метр урттай тунелтэй юм.

2018-11-02

5. Д.Болдын “Ертөнц 12” тоглолт

Энэ оны урлаг соёлын онцлох үйл явдал бол Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын "12 Ертөнц" тав дахь бие даасан тоглолт байв.  Д.Болд энэ үдэш үзэгч, фэнүүдтэй хамтран дуулсан. Таван цагийн турш үргэлжилсэн түүний төрийн соёрхолтын баярын нулимстай өндөрлөсөн юм.

2018-9-3 22 цаг

6. Бөхчүүд тал бөхийн өргөөний хаалгыг эвдэхэд хүргэв

Монгол бөхийн холбоо 2 талцан бөхчүүд нь ч эв хагарав. Үүнээс болж залуу бөх Монгол бөхийн өргөөний гадна хаалгыг эвдэж, дотор хаалгыг эвдэж чадалгүй зугтсан юм. Холбоод одоо ч нэгдсэн байдлаараа эвлэрч чадаагүй хэвээрээ. Бөхийн өргөө цоожтойгоо хэдэн сарыг үдсэн ч саяхнаас удирдлагын асуудал дээр биш ч бөхчүүдээ барилдуулах гэдэг дээр санал нийлсэн билээ.

2018-06-22 16:00

7.Б.Гангаамаа дэлхийн долоон ноён оргилд гарсан Монголын анхны уулчин боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа Антарктид тивийн Вилсон Массиф /далайн төвшнөөс дээш 4897 метр/ оргилд гарсан юм. Ингэснээр тэрбээр дэлхийн хамгийн өндөр долоон оргилд авирсан анхны Монгол уулчин болж байна.

2018 ОНЫ 7 САРЫН 21

8.Хөрөнгийн зах зээлд гарсан тэсрэлт

Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны гуравдугаар улиралд 12.8 хувиар өсөж 2.35 их наяд төгрөгт  хүрсэн байна.  2018 он гарснаас хойш 5 компани анхдагч зах зээлд хувьцаа гаргаснаар 26.5 тэрбум төгрөгийг босгосон нь энэ хугацаанд Хөрөнгийн бирж дээрх компанийн бондын дүнгээс 10 гаруй тэрбум төгрөгөөр давсан дүн юм.

9.  Улс төрийн талцал

Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн хоёр хуваагдаж “33”, “32”-ын гэх хоёр албан бус бүлэгтэй болж байлаа. Энэ явдал У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан, намын даргын албан тушаалыг авсантай холбогдуулан намжих шинжтэй болсон. Гэхдээ хөшигний ард асуудал улам даамжирсаар байсан нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотойгоор дахин сэдрэв.  Ийнхүү УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, тус саналд гарын үсэг зурснаар өнөөдөр Засгийн газрыг огцруулах албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулан өглөө.

2018-11-19

10. Амиа алдсан 13 настай охины хэрэг эцэслэн шийдэгдэв

“Очир төв” гэх зочид буудлын өрөөнд 13-хан настай бяцхан охиныг хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэргийг эцэслэн шийдэв. Хэргийг үйлдсэн хоёр этгээдэд бүх насаар нь хорих ял оноосон билээ.

2018-11-22