Монгол орны 2019 оны 2-4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.


Хоёрдугаар сард 

Уур амьсгалын дунджаар сарын дундаж агаарын температур Увс, Завханы ихэнх нутаг, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 21-28 градус, Баян-Өлгийн хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангайн өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 6-13 градус, бусад нутгаар 14-20 градус хүйтэн байдаг.

2019 оны 2 дугаар сард агаарын дундаж температур Өвөрхангай, Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Ховдын өмнөд, Увсын хойд, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Булган, Дундговийн  зүүн, Говь-Алтай, Дорноговийн хойд, Архангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсэг, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 1.5-3.5 мм, бусад нутгаар 1.5 мм хүртэл цас ордог.

2019 оны 2 дугаар сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Увс, Сүхбаатарын зүүн, Баянхонгорын өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.


Гуравдугаар сард

Уур амьсгалын дунджаар сарын дундаж агаарын температур Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг.

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Увсын баруун, Архангай, Төв аймгийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас  0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсгээр 5-7мм, Баян-Өлгийн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зүүн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 0.4-2.5 мм, бусад нутгаар 2.5-аас 5 мм хүртэл цас ордог.

Энэ сард Баян-Өлгий, Архангай, Төв аймгийн хойд, Увсын баруун, Хөвсгөл, Дорнодын зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Дундговийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.


Дөрөвдүгээр сард

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 3 градус хүйтнээс 1,5 градус дулаан, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус дулаан, бусад нутгаар 2-6 градус дулаан байдаг.

2019 оны 4 дүгээр сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Төв, Хэнтийн хойд, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 10-14мм, Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Ховд, Өвөрхангай, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар 1-5 мм, бусад нутгаар 6-9 мм хүртэл хур тунадас ордог.

Энэ сард Завхан, Булган, Төв аймгийн хойд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсэг, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Дорнодын ихэнх нутаг, Говь-Алтайн баруун, Завханы баруун өмнөд, Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Эх сурвалж: ЦУОШГ