Монгол орны 2019 оны VI-VIII сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.


Зургадугаар сард

Олон жилийн дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 0-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорнодын зарим газраар, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 18-26 градус, бусад нутгаар 12-18 градус дулаан байдаг

Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Завханы хойд хэсгээр ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Олон жилийн дунджаар Өвөрхангай,Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 50-70 мм, Баян-Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8-30 мм, бусад нутгаар 30-50 мм хүртэл хур тунадас ордог.

Энэ сард Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр Олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорнодын өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.


Долдугаар сард 

Олон жилийн дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 2-14 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 20-28 градус, бусад нутгаар 14-20 градус дулаан байдаг.

Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын ихэнх нутаг, Дорнодын зүүн хэсгээрОлон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 80-120 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 10-40 мм, бусад нутгаар 40-80 мм хүртэл бороо ордог.

 Энэ сард Өвөрхангай, Төв аймаг, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Булганы өмнөд хэсгээр, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр ОЖД-с ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.


Наймдугаар сард

Олон жилийн дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 0-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-26 градус, бусад нутгаар 12-18 градус дулаан байдаг.

Энэ сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Увс, Баянхонгорын өмнөд, Завхан, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Олон жилийн дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 70-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 10-40 мм, бусад нутгаар 40-70 мм ордог.

Энэ сард Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-с бага, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.


Эх сурвалж: ЦУОШГ-ын Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс