2019 оны улсын төсвийг АН-ын гишүүдгүйгээр батлахаар эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Б.Баясгалан
11 сарын 02, 2018

Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын 75 гишүүнээс 45 нь өнөөдрийн хуралдаанд оролцож буй юм. УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр "2019 оны улсын төсөв улс орны эдийн засгийн өнөөгийн байдлыг тусгаагүй хэт эерэг, хөөрөгдөлтэй болсон. Мөн УИХ, Засгийн газар хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоотол хуралдаанд оролцохгүй" гэдгээ мэдэгдэн чуулганыг орхин гарсан.

Тиймээс өнөөдөр АН-ын бүлгийн гишүүд 2019 оны улсын төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцсонгүй.

Өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд "Засгийн газар энэ сарын 8, 9-нд бүх нийтээр амрах шийдвэр гаргасан байна. УИХ 2019 оны улсын төсвийг 11 дүгээр сарын 15-н гэхэд баталчихсан байх журамтай. Тиймээс бидэнд өнөөдрөөс өөр төсөв хэлэлцэх өдөр гарахгүй учир дэгийнхээ дагуу өнөөдөр улсын төсвөө хэлэлцэн батална" гэдгийг хэллээ. 

Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүдийн оролцоогүйгээр ирэх оны улсын төсвийг хэлэлцэн батлах нь тодорхой болж буй юм.

Яг одоо чуулганы хуралдаанаар 2019 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд ажлыг хэсэг болон байнгын хороодоос асуулт асууж байна.

Холбоотой сэдвүүд

2019 оны төсөв ан уих чуулган

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.