2020 оны зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ

Б.Баясгалан
05 сарын 30, 2020

ЦУОШГ-аас 2020 оны зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ гаргасныг хүргэж байна.


Баруун аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна .

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 2-5 градусаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 10-12м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 14-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

 

Төвийн аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ 2-5 градусаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 10-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 14-16 м/с хүртэл хүртэл ширүүсэх төлөвтэй.


Зүүн аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна (зураг 6), хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр өмнөх үеэсээ 2-5 градусаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.


Говийн аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн өмнөд, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 16-20 м/с хүртэл ширүүсч сул хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.